БШУГ-аас Аймгийн Засаг даргын нэрэмжит 5 дугаар ангийн сурагчдын математик, монгол хэлний хичээлийн
“ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ”-ний судалгаа, Сургуулийн өмнөх боловсролын
“Хөгжим, Хөдөлгөөн эрүүл мэнд” хичээлийн олимпиадыг тус тус өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулан явуулсан.
5 дугаар ангийн математик, монгол хэлний хичээлийн “Чанарын үнэлгээ”, СӨБ-ын мэргэжлийн хичээлийн олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 26-нд боллоо.
Математикийн хичээлийн чанарын үнэлгээнд 24 сургуулийн 66 бүлгийн 1073 сурагч, монгол хэлний хичээлийн чанарын үнэлгээнд 66 бүлгийн 980 сурагч нийт 2053 сурагч хамрагдаж, нэр бүхий 20 багш тэргүүлжээ.
Харин 22 дахь жилдээ зохион байгуулагдсан сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн хичээлийн олимпиадыг энэ жил "Хөгжим, Хөдөлгөөн эрүүл мэнд” хичээлийн төрлөөр явуулсан юм.
Уг олимпиадыг сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд 2 үе шаттай зохион байгуулж,1 дүгээр шатанд 254 багш, 2 дугаар шатанд 66 багш оролцсoноос өөрийн мэдлэг, ур чадвараараа 12 багш манлайлан шалгарсан байна.