“Байт харваа”-ны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах заалны анхдугаар тэмцээн Ховд аймагт болж байна.
Тэмцээнд:
Батгэрэл дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн “Тод баруун Алтай” клуб,
Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн БТСГ-ын дэргэдэх “Цэц мэргэн” клуб,
Нармандах дасгалжуулагчтай Увс аймгийн “Чандмань” клуб,
Билгүүн дасгалжуулагчтай Ховд аймгийн “Залуурт сум” клубийн
50 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.
Байт сурын харваа нь манай улсад 1960 онд үүссэн гэж үздэг. Харин Ховд аймагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, баруун бүсийн анхны тэмцээнээ ийнхүү зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд “Залуурт сум” байт харвааны мэргэжлийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбоо нь тэргүүлэгч гишүүдээс гадна 30 гаруй тамирчинтай.
Өнгөрсөн хугацаанд улс бүсийн чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, чамгүй амжилт үзүүлснийг зохион байгуулагчид энэ үеэр онцолж байв.
Энэхүү тэмцээн нь “Спортын аварга хөтөлбөр”-ийн хүрээнд болж байгаагаараа онцлогтой бөгөөд шинээр хөгжиж байгаа байт харвааны спортыг сурталчлах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага судлах, хөгжүүлэхэд тэмцээний зорилго нь чиглэж байна.