Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбоо хамтран
"Байгалиа хамгаалья" аяны хүрээнд
“Уулын дугуйн улирлын нээлтийн тэмцээн"-ийг өнгөрсөн ням гарат зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээн уулын дугуйн спортоор хичээллэгсэд, хүүхэд залуучуудад зөв төлөвшил, эерэг хандлагыг бий болгох, татан оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, улс бүсийн уралдаан тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой байв.
Тэмцээнд 11 ангиллын 33 багц медалийн төлөө 100 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
"Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд зохион байгуулагдсан уулын дугуйн тэмцээн 6-10 км замыг туулж шилдэгүүдээ тодрууллаа. Шагналт байрт шалгарсан дугуйчдын шагналыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, Монгол Алтай дугуйн холбооны тэргүүлэгч гишүүд гардуулан өглөө.
Ховд аймгийн ИТХ-аас 2021 онд
“Дугуйтай Ховд” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсаар ирсний нэг нь энэхүү тэмцээн байлаа.