Аймгийн БШУГ-аас санаачлан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадыг 21 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ удаад /2024.04.05/ Жаргалант сумын З.Энхцэцэг эрхлэгчтэй 04 дүгээр цэцэрлэгтэй хамтран бүлгийн багш нарын дунд тус "ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД" олимпиадыг явуулав.
Бага насны хүүхдийн хөдөлгөөний эв дүй, хурд, хүч, авхаалж, самбаа, анхаарал, уян хатан чадварыг хөгжүүлэхээс гадна харилцан суралцаж туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулсан уг олимпиадад төрийн өмчийн 33 цэцэрлэгийн 33 багш оролцлоо.
Мэргэжлийн багш, шүүгчид дүгнэн байр эзлүүлэхэд:
Тэргүүн байрыг Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Б.Бадамсүрэн
Дэд байрыг Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн багш У.Солонго, Цэцэг сумын багш Х.Мөнхцэцэг нар
Гуравдугаар байрыг Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Н.Тунгалаг, Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш П.Буянхишиг, Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн багш Б.Байгалмаа нар тус тус эзэллээ.
Олимпиадыг зохион байгуулагч 4 дүгээр цэцэрлэгийн захиргаанаас мөн
"Шилдэг багш" нарыг шалгаруулан шагнаж урамшуулав.
"ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД" олимпиадад амжилттай оролцож байр эзэлсэн багш нарын шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа, аймгийн БШУГ-ын дарга В.Сайнбаяр болон холбогдох мэргэжилтнүүд гардуулж баяр хүргэлээ.