-Аргын тооллын 4 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 22, хөхөгчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, онгоц-18 од, рашаан барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:30-19:22.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин үхэр, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, өвчин эмнэх, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.