Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XVI хуралдаан өнөөдөр /2024.04.26/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаанаар:
-Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай,
-Монгол туургатан, олон угсаатны “Жангар” соёлын өвийн их наадам зохион багйуулах журам батлах тухай,
-Баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахыг дэмжих тухай,
-Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн батална.