Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.04.23/ Ховд аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд
“Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, аймаг хариуцсан улсын байцаагч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, улс төрийн намуудын хэвлэл мэдээлэл хариуцсан албан тушаалтан, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцож, мэдээлэл авлаа.