Булган сумын төвд тавих энэхүү зам нь 6 метрийн өргөнтэй, явган хүний зам бүхий дөрвөн хэсэгтэй байх аж. Тодруулбал,
1-р хэсэг 2.7 км Баянсудал багийн зам,
2-р хэсэг 380 мeтр Бүрэнхайрхан багийн Нэгдлийн хэрмийн урд зам,
3-р хэсэг, 212 мeтр Бүрэнхайрхан багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн урд зам,
4-р хэсэг, 1.2 км Бүрэнхайрхан багийн Цаг-Уурын барилгаас хуучин гахайн байр хүртэлх авто зам багтаж байна.
Энэ ажлыг Улсын төсвийн долоо орчим тэрбум төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэхээр өнөөдөр /2024.04.02/ шав тавьж ажлыг нь эхлүүлэв. Эхний ээлжийн замыг ирэх 6 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Удахгүй Булган сумаас Байтаг боомт хүртэлх хатуу хучилттай замын ажил эхэлнэ гэж албаныхан мэдээлж байна.