
“Цодгор хүү” хүүхдийн шатрын тэмцээнийг шатрын спортыг сурталчлах, тэдний авьяас билгийг нээн хөгжүүлэх, оюуны спортын онцлогийг өвлүүлэн таниулах, хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.
30 гаруй жилийн уламжлал болсон аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн шатрын холбоо, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газартай хамтран зохион байгууллаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо илүү өсөж сурагчдын ур чадвар нэмэгдсэнийг албаныхан онцолж байв.

Ховд аймагт шатрын спортын 30 гаруй секц, дугуйлан хичээллэж 2000 гаруй хүүхэд суралцдаг гэсэн тоо бий. Хамгийн наад зах нь хүүхэд багаасаа сууж сурах, бүтээх ур чадварыг хөгжүүлэх гээд хөгжлийн олон талын ач холбогдолтой учраас эцэг эхчүүд шатрын дугуйланд хамруулах нь нэмэгджээ. Тиймээс хөдөө орон нутаг ялангуяа сургалтын орчныг сайжруулахад анхаарах шаардлага байгааг хэлж байлаа.

“Цодгор хүү-2026” тэмцээн нь энэ оны эхэнд зохион байгуулж буй томоохон тэмцээний нэг боллоо. Зохион байгуулагчид Швейцарь системээр дөрвөн насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр явуулж тус бүрд нь эхний гурван байрыг шалгарууллаа.
Тэргүүн болон дэд байр эзэлсэн сурагчид Улаанбаатар хотод болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Ховд аймгийн 17 сумын 300 орчим бяцхан шатарчид өрсөлдсөнөөс:
4-5 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд:
Тэргүүн байрыг А.Азхүсэл /6-р цэцэрлэг/
Дэд байрыг Э.Өсөх-ирээдүй /14-р цэцэрлэг/
Гутгаар байрыг Б.Бабуу /5-р цэцэрлэг/
Тусгай байрыг М.Төгөлдөр /5-р цэцэрлэг/
Тусгай байрыг М.Үлэмжтөгс /2-р цэцэрлэг/
6-7 насны хөвгүүдийн ангилалд:
Тэргүүн байрыг С.Мөнгөнгарьд /Прогресс/
Дэд байрыг Б.Бүрэнтөгс /Прогресс/
Гутгаар байрыг О.Бүрэнтөгс /Алтай сум
Тусгай байрыг А.Ананд /Цаст-алтай/
Тусгай байрыг Б.Хүлэгү 1-р сургууль/
8-9 насны хөвгүүдийн ангилалд:
Тэргүүн байрыг Б.Энхтөгс /Цаст-алтай/
Дэд байрыг Б.Мансур /Ховд сум/
Гутгаар байрыг У.Билгүүн /Прогресс/
Тусгай байрыг Ж.Бүрэнсайхан /Цаст-алтай/
Тусгай байрыг Б.Цэцэнбилэг /1-р сургууль/
10-11 насны хөвгүүдийн ангилалд:
Тэргүүн байрыг Г.Гансүлд /Прогресс/
Дэд байрыг Г.Амгалан /Прогресс/
Гутгаар байрыг У.Хангай /Прогресс/
Тусгай байрыг С.Түвшинтөгс /Прогресс/
Тусгай байрыг В.Жанарыс /Ховд сум/
4-5 насны охидын ангилалд:
Тэргүүн байрыг Б.Дүүрэнжаргал /Хун клуб/
Дэд байрыг Б.Минжинсор /Хун клуб/
Гутгаар байрыг Б.Минжсор /Хун клуб/
Тусгай байрыг н.Оюун-ундраа /4-р цэцэрлэг/
6-7 насны охидын ангилалд:
Тэргүүн байрыг О.Сарангэрэл /1-р сургууль/
Дэд байрыг М.Наранзаяа /5-р цэцэрлэг/
Гутгаар байрыг Э.Сондор /5-р цэцэрлэг/
Тусгай байрыг Б.Ивээл-ундрах /6-р сургууль/
Тусгай байрыг Г.Анхилуун /1-р сургууль/
8-9 насны охидын ангилалд:
Тэргүүн байрыг Н.Гэгээнаран /Цаст-алтай/
Дэд байрыг Б.Номин /Цаст-алтай/
Гутгаар байрыг К.Алия /2-р сургууль/
Тусгай байрыг А.Айару /2-р сургууль/
Тусгай байрыг Г.Номин /Прогресс/
10-11 насны охидын ангилалд:
Тэргүүн байрыг С.Тэнүүнбуян /Цаст-алтай/
Дэд байрыг Б.Бүжинлхам /Прогресс/
Гутгаар байрыг Г.Инжү /Ховд сум/
Тусгай байрыг Алтыннур /Ховд сум/
Тусгай байрыг Э.Саранзол /Цаст-алтай/ нар тус тус эзэллээ.


