“Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр зохион байгуулав

May be an image of 5 people and text

Энэ жил амжилт, ялалтын уухай өрнүүн байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон юм. 

May be an image of 5 people

Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус хорооны тамирчдад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, ялангуяа цаашид олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг онцгойлон анхаарч ажиллахаа амлав.

May be an image of 8 people and text

Энэ үеэр 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Түүнчлэн сайд тус спорт хорооны үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм.

May be an image of 8 people

May be an image of 9 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ