Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтан гадас одонт” аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид 90 дэх жилийн “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлтээ зохион байгууллаа.
Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн тоглолтоо “Дөрвөн цагийн нүүдэл” уран бүтээлийн тоглолтоор эхлүүлэв. Тоглолтод Төрийн соёрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга Баруун бүсийн “Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлч” шалгаруулах уралдаанаас шалгарсан шилдэг номеруудыг багтааснаараа онцлог байлаа.
Ховд, Увс, Завхан, Баян-өлгий гэсэн дөрвөн аймгийн шилдэг 200 гаруй мэргэжлийн уран бүтээлч баруун монголын өв, урлаг соёлоо сурталчилсан, туршлагаа судалсан тус арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан оролцож баяр хүргэв.
Э.Уртнасан: Соёлын салбарт “Олон угсаатны өв, соёл урлаг” төсөл хэрэгжүүлж уран бүтээлчдийнхээ ажиллах, уран бүтээлч ур чадварын илүү нэмэгдүүлэх, урын сангаа баяжуулахад нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн
-Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны дэмжлэгээр ирэх 2025 онд аймгийн шинэ театрын барилгыг хүлээн авна. Кино театрын барилгыг шинээр барьж байгаа. Ирэх жилүүдэд аймгийн Музей болон Нийтийн номын сангийн барилгыг шинэчлэхээр төлөвлөгөөнд тусгасан.
-Хөгжимт драмын театрын статусыг эрдмийн театр болгохоор зорин ажиллаж байна.
-2025 онд “Сонгодог бүтээлийн уралдаан”-ыг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцоллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.