ХОВД АЙМАГ:10-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

нарсны боргоцой ба бичвэр нарын зураг байж магад

2024 оны 09-р сарын 28-ны өдрийн 20 цагаас 09-р сарын 29-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

2024 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 04-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 10-р сарын 04-нд зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.

Салхи: 30,10-р сарын 01-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ