АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон нутагт ажиллах тээвэр, импорт хариуцсан мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
• Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Цахилгаан, механикийн инженер, Олон улсын худалдаа, Гаалийн чиглэлийн аль нэгээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх /тухайн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/,
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
• Төсөл хэрэгжих бүс нутагт ажиллаж амьдардаг байх,
• Төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх,
• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх,
• Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх,
• Интернэт орчинд ажиллах чадвартай, тоног төхөөрөмжийн тодорхой мэдлэгтэй байх.
• Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх,
• Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
• Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
• Төрийн албан хаагчийн анкет;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia/;
• Мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар /e-mongolia/ эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
• Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
• Нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 5 жилээр;
• Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
• Бүрдүүлсэн материалыг битүүмжилсэн хэлбэрээр ирүүлэх.
Дээрх материалуудыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп”-ын байр, 201 тоот
Харилцах утас:77551516