-Аргын тооллын 9 сарын 22. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 9 сарын 22. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 7, харагчин хонь, онгоц-18 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-18:51.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр болох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйл, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ