Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар улсын аварга малчин өрх, тариаланч шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ жилийн тухайд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт сумдаас Улсын хошой аварга, Улсын аварга малчин өрх, тариаланчид нэр дэвшүүлэхээр нийт 20 орчим хүн материалаа ирүүлжээ. Хурлын хүрээнд эдгээр иргэдийн материалыг Засгийн газрын 2021 оны ээлжит хуралдаанаар шинэчилсэн Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах журмын дагуу хянаж, болзол хангаж байгаа эсэхийг дахин тодорхойлж ажиллахаар боллоо. Зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн “Аймгийн аварга малчин өрх, аймгийн хошой аварга малчин өрх шалгаруулах журам”, 2021 оны аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.ВИДЕО: Огноо: 1/8/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 861 Мэдээ таалагдсан: