БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авах үйлчилгээгээ цахим болон утсаар холбогдож авахыг санал болгож байна.
Үүнд:
- Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой асуудал
- Халамжийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал
- Жирэмсний 40 мянга, цалинтай ээжтэй холбоотой асуудал
- Төсөл хөтөлбөр, жижиг зээлтэй холбоотой асуудал
- Ажил хайгчаар бүртгүүлэх, ажлын байрны зарын талаар мэдээллийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /https://www.facebook.com/khovd.hhug/, Ховд аймгийн ХХҮГ-ын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв гэсэн цахим хаяг, /https://www.facebook.com/khovd.hhug/ Фэйсбүүк хаяг, 9405-8805, 8087-8805 утсаар ажлын цагаар холбогдож мэдээлэл авна уу.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР