Монгол Улсын төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль ажилтан сонгон шалгаруулж авна.
1. Сургалтын нэгдсэн албаны программист -1
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Компьютерийн программ хангамжийн чиглэлээр дотоод, гадаадын тэргүүлэх их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
• Мэргэжлээрээ ажилласан дадлага, туршлагатай бол давуу тал болно
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
• Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
2. Сургалтын нэгдсэн албанд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн -1
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Боловсрол судлалын чиглэлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй байх
• Дээд боловсролын салбарт5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
• Дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, арга зүй, зохион байгуулалтын талаар тодорхой мэдлэгтэй байх
• Компьютерийн хэрэглээний болон судалгаа, шинжилгээний программууд дээр ажилладаг
• Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
• Харилцааны өдөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
3. Мэдээллийн технологийн төвд сүлжээний инженер-1
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Тухайн мэргэжлийн чиглэлээр дотоод, гадаадын тэргүүлэх их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Сүлжээг зохион байгуулдаг, удирддаг байх
• Электроникийн түвшинд эвдрэл гэмтлийг оношилдог, засварладаг байх
• Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
• Зан харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг:
2020 оны 01 сарын 9-аас 17-ны өдрүүдэд хичээлийн 1-р байрны 302 тоот өрөөнд бүртгэж, 2020 оны 01сарын 20-21-ний өдрүүдэд гадаад хэл, компьютерын хэрэглээ, мэргэжлийн чиглэлээр шалгалт авч, ярилцлага хийнэ.
Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн авч ирнэ:
• Төрийн албан хаагчийн анкет
• Хувийн өргөдөл
• Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• 3*4 хэмжээний зураг- 1 хувь
• Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг ХИС-ийн Голомт банкин дахь 5605005858 тоот дансанд тушаасан баримт
Ховд их сургуулийнХүний нөөцийн алба
Харилцах утас: 75952500-3, 99909864