Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны өдрийг тохиолдуулан
"Ховд марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 2019 оны 08-р сарын 25-ны өдөр зохион байгуулна. ШШГБ-ын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд суртчилан таниулах, Ховд аймгийн хүүхэд, залуучууд, иргэд, ахмад үе, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчдын дунд бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, нийтийн марафон гүйлтийн спортыг сурталчлах, хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, бие бялдрыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Шагналын сан:
Нэгдүгээр байр: Батламж, 500,000 төгрөг
Хоёрдугаар байр: Батламж: 300,000 төгрөг
Гуравдугаар байр: Батламж 150,000 төгрөг
Мөн эхний 50 хүнд хамтран ажилладаг байгууллагуудын мөнгөн шагналтай.
"Ховд марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээний туулах зай 5 км. Тэмцээнд нас харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд тэмцээний бүртгэл 2019-оны 08-р сарын 25-ны 09:00 цагт Ард-Аюушийн талбайд болох тул Ховдчууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
“ЗӨВ САНАА, ЗӨВ ҮЙЛДЭЛ БҮРИЙГ БИД ДЭМЖИНЭ” ХОВД МАРАФОН-2019
ВИДЕО: