Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 2019 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдээ нээлттэй зарлаж байна



1. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд: 
36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ:
Хамрах хүрээ:
35-дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч байх
Бүрдүүлэх материал:
• Төсөл 
• Багийн засаг даргын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өргөдөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг зээл олгох арга хэмжээ
Бүрдүүлэх материал:
• Төсөл 
• Багийн засаг даргын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өргөдөл
• Барьцаа хөрөнгөтэй байх
Хамрах хүрээ нь: ажлын байраа нэмэгдүүлэн, үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд, ААНБ.
ХЭДС-ын зээл нь:  жилийн 7,2 хувь буюу сарын 0,6 хүүтэй 24 сарын хугацаатай олгодог. Зээлийн дээд хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд-10,0 сая, нөхөрлөл хоршоо, ААНБ-20,0 сая 

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ
Хамрах хүрээ: Ажилгүй иргэд, зорилтот өрхийн гишүүд 
Шаардлага: Өрх орлогоо нэмэгдүүлэх чин хүсэлтэй иргэд байх, нутгийн захиргааны байгууллагаас хүнсний ногоо тариалах талбай газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Багийн даргын тодорхойлолт
3. Хүнсний ногоо тарих арга хэмжээнд хамрагдах хүсэлт, өргөдөл
4. Ногоо тарих төсөл

Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах арга хэмжээний  хүрээнд:
Байгалийн гамшиг, гэнэтийн болон давтагдашгүй хүчний  шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах, тохижилт хийх, хог хаягдалгүй байлгах, байгаль орчныг хамгаалах, мод тарих, голын ай сав, үер  усны даланг цэвэрлэх, сэргээх ажлуудыг гүйцэтгэж болно. Зөвхөн нийтийг хамарсан ажилд ажилласан иргэдийн цалинг олгоно.
Хамрах хүрээ: Хэрэгжүүлэгч нь сумын ЗДТГ, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хамрагдах иргэд нь бүртгэлтэй ажилгүй иргэд
Бүрдүүлэх материал:
1. Нийтийг хамарсан ажил хэрэгжүүлэхнутгийн захиргааны байгууллагын төсөл
2. ХХҮГазарт хандсан албан тоот

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ: 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй  зээлийг 48 сарын хугацаатай олгоно.
Хамрах хүрээ:  - Тухайн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх чадамжтай ХБИ
- Байнгийн асаргаатай ХБИ хүүхдээ асарч буй эцэг эх
Бүрдүүлэх материал:
• Төсөл 
• Багийн засаг даргын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр
• Өргөдөл

3. Ахмад мэргэжилтний  зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнйи хамрах хүрээ:
-Өндөр ур чадвартай, туршлагатай ахмад мэргэжилтэн байх
-салбар байгууллага нь ахмад мэргэжилтнийг ажиллуулах төсөл төлөвлөгөө, санал хүсэлт ирүүлсэн байх
Бүрдүүлэх материал:
• Ахмад зөвлөхийн ажлын төлөвлөгөө,төсөл 
• Ажил олгогчийн хүсэлт
• Багийн засаг даргын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өргөдөл
• Туршлагатай ахмадыг нотлох мэргэжлийн үнэмлэх бүрдүүлнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмадуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ: 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 24 сарын хугацаатай олгоно.
Бүрдүүлэх материал:
• Төсөл 
• Багийн засаг даргын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өргөдөл
Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ