- Бүртгэлийг 2019 оны 3 сарын 13, 14,15-ны өдрүүдэд 3 өдөр 9:00-13:00: 14:00-18:00 цагийн хооронд бүртгэнэ.
- Бүртгүүлэгч нь өөрийн биеэр 3.5х4.5 цээж зураг, иргэний үнэмлэх, гадаад паспорттайгаа очино.
- 1 Бүртгэлийн анкет: анкетыг бүртгэл явуулж буй байран дээрээс тараана.
- хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөг бэлдэж ирнэ. Тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.
Тавигдах шаардлага:
- 18-аас 39 настай байх (1979 оны 3-р сарын 14-нээс 2001 оны 3-р сарын 13-ний өдрийн хооронд төрсөн байх)
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
- Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5- аас дээш жил ажиллаагүй байх
Хаяг: Ховд аймаг Жаргалант сум Буянт баг Домбот хотхон
Холбоо барих дугаар: 94058805, 80878805