Ховд аймгийн ЭМГ-аас Тусгай зөвшөөрлийн шинжээч сонгон шалгаруулна


Эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, ажлын байранд холбогдох хууль, журам, сайдын тушаал, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт, үнэлгээ хийн дүгнэлт гаргах “Тусгай зөвшөөрлийн шинжээч”-ийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

Тавигдах шаардлага:  
Шинжээчийг сонгон шалгаруулахад дараах шалгуурын үндэслэнэ.
- Холбогдох мэргэжлээрээ 8-с доошгүй жил ажиллаж мэргэшсэн, байгууллагын удирдлага, зохион байгуулалтаар ажлын дадлага туршлагатай.
-Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой
-Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай
- Тусгай зөвшөөрлийн шаардлагын талаар мэдлэгтэй 
- Ашиг сонирхолын зөрчилгүй
- Их эмч /уламжлалт, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд, лаборатори, мэс засал, гэмтэл, дүрс оношлогоо, дотор, мэдрэл, халдварт, арьс гоо засал/
- Эм зүйч, эрүүл ахуйч, тархвар судлаач, хоол судлаач 

Бүрдүүлэх материал:
- Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл 
- Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн 1 дүгээр маягтаар/
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Боловсролын диплом, мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар
- Нэг хувь зураг

Холбогдох материалыг бүрдүүлэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтэс, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө үү. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг  99640180, 86640180 утасны дугаараар лавлана уу. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ