Баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын “УРЛАГИЙН НААДАМ”-2018 тэмцээн болов



Баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор “УРЛАГИЙН НААДАМ”-2018 тэмцээнийг Олон ястны өлгий Ховд аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Тус наадамд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Увс аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар гэсэн таван аймгийн 170 гаруй алба хаагч оролцож, дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

ВИДЕО:




ГОЦЛОЛ ХӨГЖИМ:
- 1- байр Завхан аймгийн ОБГ, ГТУА 57 дугаар ангийн салааны захирагч Д/ч Л.Энхбаатар
- 2- байр Баян-Өлгий аймгийн ОБГ, ГТУА 31 дүгээр ангийн гал сөнөөгч А/а А.Жанболот
- 3- байр Увс аймгийн ОБГ, ГТУА 60 дугаар ангийн салааны захирагч Д/ч н.Батундрах
ХАМТЛАГ ХӨГЖИМ:
- 1- байр Ховд аймгийн ОБГ “Ятгын уянга” хамтлаг
- 2- байр Увс аймгийн ОБГ “Хархираан уянга” хамтлаг
- 3- байр Завхан аймгийн ОБГ “Дөрвөн уул” хамтлаг
ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ:
- Ховд аймгийн ОБГ 
- Баян-Өлгий аймгийн ОБГ 
- Завхан аймгийн ОБГ 
СТАНДАРТ БҮЖИГ:
- Увс аймгийн ОБГ “Хархираан уянга” хамтлаг 
- Ховд аймгийн ОБГ “Улаан сарнай” хамтлаг
- Баян-Өлгий аймгийн ОБГ “Шигтгээ” хамтлаг 
ЧӨЛӨӨТ БҮЖИГ:
- Увс аймгийн ОБГ “Хархираан уянга” хамтлаг 
- Ховд аймгийн ОБГ “Snow” хамтлаг
- Баян-Өлгий аймгийн ОБГ “Шигтгээ” хамтлаг 
ГОЦЛОЛ БҮЖИГ:
- 1- байр Ховд аймгийн ОБГ, ГТУА 38 дугаар ангийн салааны захирагч Д/ч А.Аззаяа 
- 1- байр Баян-Өлгий аймгийн ОБГ, ГТУА 31 дүгээр ангийн гал сөнөөгч А/а С.Ерболат
- 2- байр Увс аймгийн ОБГ, ГТУА 41 дүгээр ангийн салааны захиаргч Д/ч Батбаяр
- 2- байр Говь-Алтай аймгийн ОБГ, ГТУА 59 дүгээр ангийн салааны захирагч Д/ч Батсуурь
- 3- байр Завхан аймгийн ОБГ, ГТУА 43 дугаар ангийн жолооч А/а Пүрэвжав
ЯЗГУУР УРЛАГ:
- 1- байр Ховд аймгийн ОБГ-ын албан хаагчид 
- 2- байр Увс аймгийн ОБГ “Хархираан уянга” хамтлаг 
- 3- байр Баян-Өлгий ОБГ-ын алба хаагчид
ГОЦЛОЛ ДУУ:
- 1- байр Ховд аймгийн ОБГ, ГТУА 38 дугаар ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д/ч Б.Азжаргал 
- 2- байр Завхан аймгийн ОБГ-ын Ахлах нягтлан бодогч Д/ч н.Сүхбат
- 3- байр Увс аймгийн ОБГ ГТУА 41 дүгээр ангийн жолооч А/а н.Батболд 
ХОРШИЛ ДУУ:
- 1- байр Ховд аймгийн ОБГ, ГТУА 48 дугаар ангийн жолооч А/а Х.Бат-Эрдэнэ
Ховд аймгийн ОБГ-ын Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Х/ч Ц.Даваажаргал
- 2- байр Говь-Алтай аймгийн ОБГ, ГТУА 59 дүгээр ангийн Эмч сэтгэл зүйч А/д н.Отгонхишиг
Говь-Алтай аймгийн ОБГ, ГТУА 59 дүгээр ангийн Дуудлага хүлээн авагч А/ч Энхболор
- 3- байр Завхан аймгийн ОБГ, ГТУА 43 дугаар гал сөнөөгч А/а н.Амартүвшин 
Завхан аймгийн ОБГ, ГТУА 43 дугаар ангийн А/а н.Балжинням
НАЙРАЛ ДУУ:
- Увс аймгийн ОБГ – алба хаагчид 
- Завхан аймгийн ОБГ – алба хаагчид
- Говь-Алтай аймгийн ОБГ – алба хаагчид
ТУС НААДМЫН НИЙЛБЭР ДҮНГЭЭР: 
- Нэгдүгээр байрыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар
- Хоёрдугаар байрыг Увс аймгийн Онцгой байдлын газар,
- Гуравдугаар байрыг Завхан аймгийн Онцгой байдлын газар, хамт олон тус тус эзэллээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ