Шагайн харвааны "Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг жил бүрийн 9-р сард зохион байгуулахаар боллоо



Монголчуудын өнө эртний үнэт соёлын өв болох үндэсний Шагайн харваа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Аймгийн Шагайн харвааны холбооноос ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өв тэгш хүмүүжил олгох зорилгоор Ховд аймгийн Шагайн харвааны Өсвөрийн аварга шалгаруулах “Анхдугаар харваа”-г Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан анх удаа Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгууллаа. Уг тэмцээнд Жаргалант, Эрдэнэбүрэн сумын баг тамирчид оролцов.


Өсвөрийн Шагайн харвааг жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулах бөгөөд залуу харваачдын ур чадварыг өсгөх, уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлж, өндөр түвшинд хөгжүүлэхээр Ховд аймаг дахь Шагайн харвааны салбар холбоо зорилго тавин  ажиллаж байна.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ