Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн 81 дэх жилийн нээлт боллоо



Олон ястны өлгий Ховд аймгийн ХДТ-ын суурь нь “Улаан гэр”-ээс анхны галаа асааж, театрчилсан клуб болж улмаар Ж.Буянтогтохын “Цөмийг хамтаар”, Ши Аюушийн зохиол “Хатан Долгор, харц Дамдин” жүжгүүдээр өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өдгөө "81 дэхь жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт"-ээ энэ оны 11-р сарын 5-ны өдөр зохион байгуулав.



ВИДЕО:



Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн 81 дэхь жилийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,  БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Төрийн соёрхолт ардын жүжигчин Ж.Чулууны хүү МУУГЗ Ч.Чинбат нарын хүндэт зочид төлөөлөгчид болон энэ театраар овоглогдсон ажилтан албан хаагчид, гавьяаны амралтандаа гарсан уран бүтээлчид, нутгийн зон олны төлөөлөл оролцов. Энэ үеэр аймаг орон нутаг төдийгүй МУ-ынхаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа ХДТ-ын уран бүтээлч П.Насан-Очир болон Х.Амаржаргал нарыг МУСТА цол тэмдэгээр, мөн БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр тус театрын уран бүтээлч Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нар шагнагдсаныг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгч баяр хүргэв. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ