Монголын болон Дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд олон дүртэй уран зураг ховор байдаг байна. Цаг хугацаанаас авахуулаад тухайн зураачаас асар их тэсвэр тэвчээр, тууштай зан, нарийн чимхлүүр ажил, уран сэтгэмж шаардагдаж олон дүрт уран зураг буюу Ховд аймгийн
"Энэ цагийн олны танил 1000 эрхэм"-ийн дүрийг бүтээх ажлыг Ховд аймгийн залуу уран бүтээлч Б.Аюурзана эхлүүлжээ. Түүний бүтээлд энэ цаг үед амьдарч яваа бүх салбарын гавьяат, алдартнууд, мөн ажил үйлсээрээ танигдаж яваа олны талархалыг хүлээсэн эрхмүүд багтах бөгөөд олон ястны өлгий нутгийнхаа онцлог, аж ахуй, соёлын биет болон биет бус өвийг давхар гаргаж байгаагаараа онцлогтой. Ганц хувь бүтээгдэх энэхүү уран бүтээлд Ховд хотын 350-400, бусад сум тус бүрээс 35 хүнийг багтаан зурах ба 2019 оны 8-р сард дуусгаж Ховд аймгийн музейд хүлээлгэн өгөх юм байна. Мөн Ховд аймгийн олны танил 1000 эрхэмийн каталогийг гаргахаар төлөвлөжээ. Түүний энэүү бүтээл нь 2 м өндөртэй, 6 м урттай зотон даавуун дээр тосон будгаар бүтээгдэнэ.
ВИДЕО: