Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран 10 дугаар сарын 20-ний өдөр хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах
“Алтан намар-2018” хөгжмийн наадмыг Монгол Улсын филармоны концертын танхимд зохион байгуулжээ. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдсон байна.
“Алтан намар-2018” наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн
“Нэгдсэн концерт”, “Улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа” 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болов.
“Алтан намар-2018” хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг Ховд аймгийн харьяат, хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын Хѳѳмий, Симфони найрал хѳгжимд зориулан бүтээсэн
"Сар анх мандсан нутаг" чуулбар бүтээл хүртсэн байна. Энэхүү уран бүтээлийг аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг болон нутгийн уран бүтээлчид хамтран үзэгчдэд толилуулжээ. Тэгвэл өнөөдөр хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг нарыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХДТ-ын удирдлага, холбогдох хүмүүс
"Ховд Нисэх буудал" дээр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.