Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Шатрын Спортын Мастер Г.Пүрэвийн нэрэмжит өсвөр үеийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо



Ховд аймгийн 200 гаруй өсвөрийн шатарчид  Эрдэнэбүрэн сумын харъяат Техникийн ухааны дэд эрдэмтэн Шатрын Спортын Мастер Г.Пүрэвийн нэрэмжит өсвөр үеийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож 2 насны ангилалд оюун ухаанаа уралдууллаа. Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг сайжруулах, Ховд аймгийн шатрын спортын хөгжлийг дэмжиж аймаг орон нутгаасаа шилдэг тамирчдыг тодруулах, цаашид дэмжиж ажиллах зорилготой уг тэмцээнийг Шатрын Спортын Мастер Г.Пүрэв агсаны хүү “Төгс ургац” ХХК-ний захирал П.Баясгалан болон түүний хүргэн Ү.Ганболд нар санаачлан ивээн тэтгэж, Аймгийн БТСГазар, аймгийн шатрын холбоо, Жаргалант сумын 12 жилийн 7 сургууль, Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулиуд хамтран энэ сарын 27-ны өдөр зохион байгуулав.



ВИДЕО:



10 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй, 14 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй гэсэн ангиллаар явагдсан тус тэмцээний дүн гарахад 
10 хүртэлх насны эмэгтэй ангилалд: 1-р байранд  Жаргалант сумын Цаст алтай цогцолбор сургуулийн сурагч АЗИ тивийн өсвөрийн аварга М.Ялгуун , 
10 хүртэлх насны эрэгтэй ангилалд: 1-р байранд Жаргалант сумын 7 сургуулийн сурагч М.Уугантөр, 
14 хүртэлх насны эмэгтэй ангилалд: 1-р байранд Жаргалант сумын 1-р сургууль сурагч М.Мичидмаа,
14 хүртэлх насны эрэгтэй ангилалд: 1-р байранд Ховд сумын ЕБС-ийн сурагч М.Мейранбек нар шалгарч бусдыгаа манлайллаа. Харин нийт оноо багийн нийлбэр дүнгээр 3-р байранд Ховд сумын ЕБС, 2-р байранд Жаргалант сумын ЦАЦ сургууль, тэргүүн байранд Жаргалант сумын 7-р сургууль шалгарч алтан медаль, шилжин явах цомын эзэн болов. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ