Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь "Алтай" салбарын дэргэд “Баруун утга зохиол сан”-г байгуулжээ


Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын бүх гишүүдийн ээлжит бус уулзалт, хуралдаан 2018 оны 10 сарын 06 өдөр Ховд аймгийн төвд боллоо. Уулзалт хуралдаанд Ховд аймагт аж төрөн амьдарч, “Алтай” салбарт харъяалагдан, уран бүтээлээ туурвиж буй 40 гаруй зохиолч, уран бүтээлчдээс нийт 21 зохиолч биеэрээ оролцсон ба хөдөө сумдад амьдарч буй, түүнчлэн бусад газарт ажилтай яваа, гадаадад байгаа 20 гаруй зохиолч, утсаар болон онлайнаар холбогдож, уулзалт хуралдааныг дэмжсэн байна. Хуралдаанаар Монголын зохиолчдын эвлэлийн Алтай салбарын зохион байгуулалт, бүтэц, хандлагын тухай Удирдах зөвлөлийн дарга Аюушийн Жаргалсайхан танилцуулга хийж, гүйцэтгэх захирал Гонгоржавын Төрмөнхийн Зохиолчдын эвлэлийн Алтай салбарын үйлажиллагааны чиглэл, зорилт, төлөвлөж хэрэгжүүлж буй ажлуудын тухай таниулга, илтгэл, МЗЭ-ийн түүхт 90 жилийн ой тохиож буйтай холбоотой цаг үеийн асуудлууд, "Алтай" салбарын дэргэд Утга зохиолын сан байгуулсан тухай, мөн цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэж, зохиолчид саналаа солилцон зөвлөлджээ. Тус салбарт харъяалагддаг зохиолчдын дотор Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 10 гаруй зохиолч байдаг аж. Уулзалт хуралдааны үр дүнд зохиолчид түүхт 90 жилийн ойдоо "Алтай" салбараас хэрхэн оролцох асуудал дээр саналаа нэгтгэж, нэгэн шийдэлд хүрсэн ба ойг угтаж, Ховдын зохиолчдын бүтээлийн эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх ажлын хэсэг байгуулав. Мөн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Г.Төрмөнхийн танилцуулсан Алтай салбарын 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа оруулж, дэмжиж баталсанаас гадна, дүрмийн хүрээнд "Алтай" салбарын үйл ажиллагааг санал нэгтэйгээр дэмжиж, гишүүний эрх, үүрэг, хариуцлагыг сайтар ухамсарлаж ажиллахаа зохиолчид илэрхийлжээ. 

Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь "Алтай" салбарын дэргэд “Баруун Монголын утга зохиол сан”-г байгуулан үйл ажиллагааг нь нээж, удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр сангийн захирлаар томилогдсон зохиолч, утга зохиол судлаач доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэрт тамга, гэрчилгээг гардуулан өгсөн байна. 


Г.Төрмөнх





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ