АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ховд аймаг дахь салбар танхимын даргын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлагаар их дээд сургууль төгссөн, магистр зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай \ нэг байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил тогтвор суурьшилтай ажилласан бол давуу тал болно\
- Англи хэлний ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй
- Удирдах ажилтны ёс зүйтэй
- Удирдан манлайлах ур чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, эерэг хандлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- - 35-аас дээш насны
Бүрдүүлэх материал:
- Анкет
- Боловсролын дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материалыг 2018 оны 05 сарын 16 хүртэл МҮХАҮТ-ын Ховд салбар танхим дээр хүлээн авна. Мөн Hovd_cci@mongolchamber.mnхаягаар хүлээн авна .
Мөн Ховд аймгийн ХАҮТ-ын бүх гишүүдийн хурал Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд 05 сарын 17-нд 09 цагт болох тул танхимын гишүүд идэвхтэй оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9333-3933 дугаарын утаснаас лавлана уу.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН
ХОВД САЛБАР ТАНХИМ