МАЛЫН ЗӨӨВРИЙН ХАШАА НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР...



Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны
Аргыг Ашиглах нь 2 (LTS2) төсөл

МАЛЫН ЗӨӨВРИЙН ХАШАА НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Мерси Кор нь багийн түвшний цаг агаарын мэдээллийг түгээж, орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын
эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг
төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS2)” төслийг 11 аймагт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад мал эмнэлгийн үйлчилгээнд ашиглах зөөврийн хашаа (аймаг тус бүрт 7 хашаа) нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна. 
Санал ирүүлэх эрх:
 Албан ёсны бүртгэлтэй, хоёроос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээд
 Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан туршлагатай байх
 Нэг байгууллага зөвхөн нэг аймагт санал ирүүлэх
 Тухайн аймгийн санал ирүүлэгч нь өөрийн аймагтаа давуу эрхтэй
 Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 2 жилийн турш санхүү, татвар, нийгмийн
даатгалын тайлангаа өгч хэвшсэн байх
 Хууль дүрмийн дагуу санхүүгийн баримтуудыг бүрэн ирүүлэх чадвартай байх (е-баримт болон бусад санхүүгийн анхан шатны баримтууд)
Хашаа нийлүүлэх хугацаа: Гэрээ байгуулсанаас хойш 30 хоног
Санал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 5-р сарын 10-ны 12.00 цаг
Санал хүлээн авах хаяг: Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын Мерси Корын төлөөлөгчийн газар
Нэмэлт мэдээлэл:
Санал ирүүлэх маягт болон техникийн тодорхойлолт, бусад холбогдох материалыг орон нутгийн Мерси Корын төлөөлөгчийн газраас авна уу.

МЕРСИ КОР МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ