Ховд аймаг хөдөөгийн сумдынхаа Соёлын төвийн барилгыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна. Энэ онд Дуут, Цэцэг, Дөргөн гэсэн 3 сумын Соёлын төвийн барилгыг барьж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн. Үүний дагуу энэ оны 10-р сарын 25-ны билэгт сайн өдөр Дөргөн сумын Соёлын төвийг ашиглалтад хүлээн авлаа.
Тус сумын Соёлын төвийн барилгыг Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар чанартай барьж гүйцэтгэн, ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна. Дөргөн сумын Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ*ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгч Я.Ганзориг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож ёслолын туузыг хайчиллаа.