МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭНХОВД ИХ СУРГУУЛЬ
ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Ховд их сургууль дараах ажлын байранд урьж байна.
1. Хуулийн зөвлөх -1
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Хуульчаар ажиллах эрх авсан байх
• Өмгөөллийн эрхтэй байх
• Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
• Компьютер, гадаад хэлний зохих мэдлэгтэй
• Гэрээ хэлцэл, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай
• Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай байх
Бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 17,00 цаг хүртэл хичээлийн 1-р байрны 201Б тоот өрөөнд бүртгэж, 2018 оны 03 сарын 15-16-ны өдрүүдэд гадаад хэл, компьютер, мэргэжлийн чиглэлээр шалгалт авч, ганцаарчилсан ярилцлага хийнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж ирнэ:
• Төрийн албан хаагчийн анкет №1
• Хувийн өргөдөл
• Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Ажил байдлын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• 3*4 хэмжээний зураг- 1 хувь
• Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг ХИС-ийн Голомт банкин дахь 5605005858 тоот дансанд тушаасан баримт
ХИС-ийн Захиргаа, аж ахуйн алба
Харилцах утас: 75952500, 99909864