Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлжээ



Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд болов. 
Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн начин Ш.Баяржаргал, аймгийн заан Г.Ариунболд нар шөвгөрчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Жаргалант сумын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ