Морин хуур наадмын эзэд “Ховдынхон”



“Морин хуур”
31 дэх удаагийн наадамд Ховд аймгийн уран бүтээлчид өнгөлж оролцлоо. Энэ жил Базарсадын Хүрэлбаатар хөгжмийн зохиолч З.Амагланбаатарын шүлэг “Баатар хайрхан” уран бүтээлээр мэргэжлийн дууны гран при хүртсэн бол түүний зохиолын дууны төрөлд сойсон Б.Галсандовдонгийн шүлэг “Аав тандаа” хэмээх уран бүтээл 4 дүгээр байр эзэлсэн юм. Энэ жил “Морин хуур” наадмын гран при шагналтныг тодруулахдаа хөгжмийн зохиолчын бүтээлүүдийн нийлбэр оноогоор тодруулжээ. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жилд нэг удаа зохион байгуулдаг энэ тэмцээнд Базарсадын Хүрэлбаатар хөгжмийн зохиолч "Баатар хайрхан", “Аав тандаа” хэмээх хоёр бүтээлээр овоглож Шилдэгийн шилдэг буюу Гран при шагналыг ийнхүү Ховд аймагт түүхэндээ анх удаа авч ирсэн байна. Дээрх уран бүтээлүүд нь алтайн их уул усаа магтан дуулсан бүтээлүүд бөгөөд хөгжмийн зохиолч, яруу найрагч нь энэ удаагийн “Морин хуур” наадамд нутгийн уул ус өргөж, ивээлээ хэмээн ихэд бэлэгшээн байгаа ажээ. Түүнчлэн тус уран бүтээлүүдийг амилуулсан дуучид нь Ховд аймгийн уугуул суугуул хүмүүс бөгөөд жишээлбэл: “Баатархайрхан” дууг дуулсан ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-очир нь Зэрэг сумын уугуул бол “Аав тандаа” хэмээх уран бүтээлийг дуулсан ДБЭТ-ын дуучин Б.Мөнхтөр нь Эрдэнэбүрэн сумын уугуул ажээ. Харин дууны яруу найрагч нь мөн Эрдэнэбүрэн сумынх бөгөөд “Морин хуур” 31 дэх удаагийн наадамд Ховд аймгийн уран бүтээлчид багаараа нэгдэн оролцож чадсан нь наадмын бас нэгэн чимэг болжээ. Ингээд эрхэм уншигчид та бүхэнд Б.Галсандовдонгийн шүлэг, Б.Хүрэлбаатарын хөгжим ДБЭТ-ын дуучин Б.Мөнхтөрийн дуулсан “Аав тандаа” хэмээх уран бүтээлийг хүргэх гэж байна.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ