Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ирэх 2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж, түүхэн уран бүтээлийнхээ урын сангаа баяжуулах, ирээдүй болсон хүүхэд багачууд болон бүх насны үзэгчиддээ түүхэн үнэнийг таниулж, эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Цэцэг сумын уугуул БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын амьдрал, үйлсээс сэдэвлэсэн зохиолч Ц.Энхбатын зохиол
“Мөнхийн гавьяа” түүхэн драмын жүжгийг 2018 оны 3-р сарын 1 буюу Эх орончдын баярт зориулан үзэгч олондоо хүргэхээр ажиллаж байна.
Жүжигт “Мөнхийн гавьяа” гэж үнэн чанартаа юу юм? гэдгийг үнэт зүйлийн төөрөгдөлд орж будилсан, орчин үеийн нийгэм, хүмүүст гарамгай баатрын дүрээр дамжуулан хүргэж, эх оронч бахархлыг сэргээх, ирээдүй, сайн сайханд итгэх итгэлийг бадрааж өгөхөд чиглэх бөгөөд Л.Дандараас гадна Х.Чойбалсан, Д.Пэлжээ, Г.К.Жуков жанжин нарын түүхэн хүмүүсийн дүр гарна. Гарамгай баатар Л.Дандарын гэгээн дурсгалд зориулсан "МӨНХИЙН ГАВЪЯА" түүхэн драмын жүжгийн Л.Дандарын дүрд ХДТ-ын залуу жүжигчин Т.АМАРТАЙВАН, Л.Дандарын гэргий Юндэний дүрд ХДТ-ын дуучин, СТА Б.МЭНДЭЭ нар тоглож байна.
Мөн ХДТ-ын эрэгтэй уран бүтээлчид, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн зарим алба хаагчид гээд нийт 40 гаруй уран бүтээлчид оролцон тоглож байна.
ВИДЕО: