2017 онд Ховд аймгийн өрхийн тоо 22634 болж хүн ам 2.3 хувиар өсчээ



2017 оны жилийн эцсээр Ховд аймгийн өрхийн тоо 22634 болж 3.3 хувиар, хүн ам 87363  болж  2.3 хувиар тус тус өсчээ. Хүн амыг байршилаар нь авч үзвэл нийт хүн амын 34.1 хувь нь аймгийн төвд, 17.5 хувь нь сумын төвд, 48.4 хувь нь хөдөө амьдарч байна. Хүйсээр нь ангилбал 49.9 хувь буюу 43604 эрэгтэй, 50.1 хувь буюу 43759 нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл аймгийн хэмжээнд 0-15 насны хүүхэд 29994 байгаа нь нийт хүн амын 34.3 хувийг, 16-59 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам 52358 байгаа нь 60 хувийг, 60 ба түүнээс дээш насны өндөр настан 5011 байгаа нь 5.7 хувийг эзэлж байна. 2017 онд Ховд аймгийн 17 сумаас 15 суманд нь хүн ам өсчээ. Харин Мөнхайрхан сумын хүн амын өсөлт  0.2 хувь, Үенч сумын хүн амын өсөлт 1.5 хувиар тус тус буурчээ. Тус онд аймгийн хэмжээнд 5 дээш ам бүлтэй 8476 өрх бүртгэгдсэн байна.  Харин 1538  өнчин хүүхэд байгаагийн 98 нь бүтэн өнчин, 1440  нь хагас өнчин хүүхэд байна. Мөн  467 нас баралт бүртгэгдсэн гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ