Мерси Кор Монгол ОУБ нь 2004 оноос эхлэн Ховд аймагтай хамтран ажиллаж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбогдуулан Мерси Кор ОУБ-аас Ховд аймагт урьд нь хэрэгжүүлж ирсэн төслүүдийн үр дүн болон одоо хэрэгжүүлж байгаа LTS-2 буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд хийгдэж буй ажил, 2017 онд олгосон тэтгэлэгийн хэрэгжилттэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, Сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал солилцох зорилгоор Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газрын төлөөлөгч Chirstine, Мерси Кор ОУБ-ын МАА-н мэргэжилтэн Miller, Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төслийн менежер Б.Энхтуяа нар 2018 оны 01-р сарын 15 наас эхлэн Ховд аймагт ажиллаж байна. Тэд эхний ээлжинд Ховд аймгийн ОБГ, ХХААГ-ын удирдлагуудтай уулзаж өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан ажлын сайн туршлага, хүрсэн үр дүнгийн талаар санал солилцлоо.
ВИДЕО:Ажлын хэсгийнхэн энэ сарын 16-наас эхлэн Ховд аймгийн Манхан, Ховд, Мянгад, Дөргөн сумдад ажиллаж тус сумуудын нутагт тавьсан гүн өрмийн худагтай танилцах, бог малын мялзан өвчин гарсан үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар талуудтай ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг сонсох юм.