-Аргын тооллын 8 сарын 27. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 27. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, улаан нохой, салхины эх-14 од, төмөр суудал, 6 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19:43.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зүс царай сайжрах сайн. Гэвч луу, бар, туулай жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Насны, буян хишгийн даллага авах, худалдаа хийх, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, эд, мал гадагш өгөх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ