Боксын олон улсын тэмцээний мөнгөн медальт Б.Буяндалайг Ховдчууд хүндэтгэн угтан авлаа.



2017 оны 04-р сарын 1-9-ны хооронд Болгарын нийслэл Софи хотноо болсон  Болгарын ерөнхйилөгчийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд  манай улсын залуучуудын шигшээ багийн 5 тамирчин амжилттай оролцож 49кг, 56 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын шигшээ багт орж эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрх авсан тамирчны нэг нь Ховд аймгийн уугуул Жаргалант сумын 12 жилийн 3-р ахлах сургуулийн 12-р ангийн сурагч, Ховд аймгийн "Болор бээлий" боксын клубын тамирчин  Баярхүүгийн Буяндалай юм. Тэрээр тус тэмцээний  49 кг-ийн жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнөөдөр орон нутагтаа хүрэлцэн ирлээ.  Дэлхийн тавцанаа Монгол улсынхаа нэрийг гаргаж, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан Баярхүүгийн Буяндалайг  аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, "Болор бээлий" боксын клубын дасгалжуулагч багш А.Магсаржав нар болон 12 жилийн 3-р ахлах сургуулийн хамт олон, багш сурагчид, найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлэн угтан авлаа. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ