"Хүүхдийн спортын бага наадам"-д 23 байгууллагын 850 гаруй тамирчид оролцлоо.



Энэ онд Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын түүхт 70 жилийн ой болно. Түүхт энэ ойгоо угтан аймгийн БТСГ-ын хамт олон олон ажил төлөвлөн хийж байгаа бөгөөд үүний нэг нь  Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг "Хүүхдийн спортын бага наадам" юм.  2017 оны 3 сарын 30-аас  4 сарын 6 ны хооронд явагдсан "Хүүхдийн спортын бага наадам"-д нийт 23 байгууллагын 850 гаруй тамирчид спортын 10 төрлөөр оролцож   264 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Өнгөрсөн 1-р сард бөхийн 3 төрлийн тэмцээн нь явагдсан бол энэ удаад 7 төрлийг тэмцээн амжилттай явагдаж аваргуудаа шалгарууллаа. "Хүүхдийн спортын бага наадам"-ыг зохион байгуулагчид нэгдсэн дүнг гаргахдаа аймгийн төвийн сургууль, сумдын сургууль гэсэн 2 ангилалаар дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл: Сумдын сургуулиас Манхан сумын дунд сургууль 1-р байранд, Мөнххайрхан сумын дунд сургууль 2-р байранд, Буянт сумын сургууль 3-р байранд шалгарсан бол аймгийн төвийн сургуулиудаас 12 жилийн 1-р дунд сургууль 1-р байранд, 12 жилийн 6-р  дунд сургууль 2-р байранд, Цаст-Алтай цогцолбор сургууль 3-р байранд тус тус шалгарсан байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ