Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, сурталчилах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор хоёр жилд нэг удаа зохиогддог “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнийг 2017 оны 03 сарын 24 ны өдөр амжилттай зохион явууллаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 84 хүүхэд оролцож дараах насны ангиллаар шалгаруулан медаль, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
Сургуулийн өмнөх нас:
1.байр-Ховд аймгийг жаргалант сум 10 цэцэрлэг Ч.Нандин-Эрдэнэ
2.байр- Ховд аймгийг жаргалант сум 2 цэцэрлэг Н.Нарантуяа
3. байр- Ховд аймгийг жаргалант сум 7 цэцэрлэг Х.Айару
Тусгай байр- Манхан сум цэцэрлэг П.Энхнаран
Сургуулийн бага нас /1-5-р анги/:
1.байр- Буянт сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ц.Номин-эрдэнэ
2.байр- Дарви сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ж.Буян- эрдэнэ
3.байр- Прогресс сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Номиндарь
Тусгай байр- Дөргөн сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Буянтогтох
Сургуулийн дунд нас /6-9-р анги/:
1.байр -Дуут сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч П.Сийлэгмаа
2.байр- Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Н.Одчимэг
3.байр- Буянт сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ш.Амаржаргал
Тусгай байр- 6-р сургуулийн сурагч А.Буянзаяах
Сургуулийн ахлах нас /10-12-р анги/:
1.байр- 6-р сургуулийн сурагч М.Батчимэг
2.байр -политехник коллеж сурагч Н.Пүрэвсүрэн
3.байр- Манхан сум ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ч.Баяраа
Тусгай байр- Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ц.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.
Нас насны ангиллаас тэргүүн байр эзэлсэн оролцогчид “УРАН ЖИРГЭЭ-2017” улсын уралдаанд аймаг орон нутгаа төлөөлөн оролцохоор эхийн бичгээ гардан авлаа.