МУ-ын спортын мастер Т.Энхжаргалын нэрэмжит ширээний теннисний тэмцээн Ховд аймагт болж байна.

  
Монгол улсын спортын мастер Төмөрбаатарын Энхжаргалын нэрэмжит Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Ховд аймгийн шилдэг тамирчдаас гадна Увс, Баян-Өлгий аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ахмад болон дунд, өсвөр үеийн гээд 100 гаруй  тамирчид ирж оролцож байгаа нь өргөн хүрээг хамарсан, ач холбогдол өндөртэй тэмцээн болж байгааг харуулж байна. Тус тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд холимог, хосын, багийн гэсэн 3 төрлөөр, мөн 12-оос доош нас, 13-17, 18-аас дээш нас гэсэн 3 насны ангилалаар явагдаж байна. Нөгөөтэйгүүр залуу хойч үеийнхэндээ спортоор хичээллэхийн ач тусаас суралцуулсан, шилдэг тамирчдаараа бахархах үзэл санааг төлөвшүүлсэн тэмцээн болж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Ховд аймгийн ширээний теннисний холбооноос жил бүр Шидэг тамирчдынхаа нэрэмжит тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг нь энэхүү  спортыг хөгжүүлэхэд чухал түлхэц болно. 
 Энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Ховд аймгийн Ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулж байна. 

                                                                                  Сэтгүүлч. П.Нямцэцэг





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ