Аймгийн ИТХ-ын VIII хуралдаан 97.5 хувийн ирцтэй эхэллээ

May be an image of text

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. 

Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос  40 нь ирж 97.5 хувийн ирцтэй байна. 

May be an image of text

Энэ удаагийн хуралдаанаар: 

-Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан, 

-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан илтгэл, 

-Аймгийн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны  хэрэгжилт, 2026 оны төсвийн төслийн илтгэл,

-Аймгийн 2026 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай, 

-Аймгийн газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөөний тухай илтгэл, 
-Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай, 
-Ховд аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

May be an image of text

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Х.Болдбаатар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Шинэзориг, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Энхбаяр нар илтгэл мэдээлэл танилцуулах юм. 

May be an image of one or more people and text

Хуралдаанд албан, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл урилгаар оролцож байна. 

May be an image of one or more people and text

Хуралдааныг энэ өдөрт багтаан дуусгахаар төлөвлөж байнгын дэгийн дагуу зохион байгуулж байна.

May be an image of one or more people

May be an image of one or more people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ