“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-МоЭнКо 2023” ээлжит тэтгэлгээ зарлажээ

12 хүн ба

🟢ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2023
 2010 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
2023-2024 оны хичээлийн жилд дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээр “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-МоЭнКо 2023” ээлжит тэтгэлгээ зарлаж байна. 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах шаардлага хангасан оюутнуудад нээлттэй байна. Үүнд:
1️⃣ 2023-2024 оны хичээлийн жилд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 3, 4 дүгээр дамжааны Ховд аймгийн харъяат оюутнуудын 2022-2023 оны хичээлийн голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх;
2️⃣ Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
📌Хамрагдах хүрээ болон мэргэжлийн чиглэл:
🔸Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер;
🔸Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй;
🔸Байгаль орчин;
🔸Хоол судлал;
🔸Цахилгааны инженер;
🔸Дулааны инженер;
🔸Мэдээлэл технологи /IT/;
🔸Хятад хэлний орчуулагч.
🟢Бүрдүүлэх материал:
🔸Компанийн тэтгэлгийн анкет /http://moenco.mn/post/132625 холбоосоор татаж бөглөх/
🔸Тэтгэлэг хүсэх болсон шалтгааныг тодорхой тайлбарласан хувийн өргөдөл;
🔸Сурлагын 3.2 болон түүнээс дээш голч дүнг баталсан дүнгийн тодорхойлолт;
🔸Сурлага, нийгмийн идэвх, сайн дурын ажлыг толоройлсон сургуулийн тодорхойлолт /бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдсан эсэхийг дурьдсан байх/;
🔸Өөрийн зорилгыг тодорхойлсон эссэ бичиж хавсаргах;
🔸Хувийн амжилтыг тодорхойлох баримт бичгийн хуулбар /хэрэв байвал/;
🔸Иргэний үнэмлэхний хуулбар;
🔸Оршин суугаа газрын тодорхойлолт.
📌Материал хүлээн авах
Холбогдох шаардлага хангасан оюутнуудын материалыг 2023 оны 10-р сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл scholarship@mongolia-energy.com цахим хаягаар хүлээн авна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ