Иргэдэд зах зээлийн үнээс хямд үнээр мах худалдан авах боломжийг бүрдүүлэх, хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор жил бүрийн өдийд нөөцийн махыг худалдаанд гаргадаг.
Өнгөрсөн онд долоон аж ахуйн нэгж, компанитай нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж хонины мах 101 тонн, ямааны мах 56 тонн, нийт 157 тонн мах нөөцөлж бэлтгэжээ.
Бэлтгэсэн нөөцийн махыг Жаргалант сумын 12 багт гэрээ байгуулсан 24 хүнсний дэлгүүрт энэ сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаалж байна.
Хонины мах 1 кг нь 8500 төгрөг,
Ямааны мах 1 кг нь 7500 төгрөгөөр борлуулагдана.
Нөөцийн мах худалдаалах дэлгүүрүүдийн хаягийг баг тус бүрээр танилцуулж байна.