ХОВД АЙМАГ: Хавдрын эмчийн хяналтад 703 хүн эмчлүүлж байна



Судалгаанаас харахад Ховд аймгийн хэмжээнд: 

-2020 онд хорт хавдрын 167 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас барсан, 
-2021 онд хорт хавдрын 166 тохиолдол бүртгэгдэж 130 хүн нас барсан, 
-2022 онд хорт хавдрын 222 тохиолдол бүртгэгдэж 136 хүн нас баржээ. 
Гурван жилийн өмнө хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол өнгөрсөн жил 65 хувь болж буурсан байна. Энэ нь иргэд өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг болсон. Нөгөө талаар эрт илрүүлэх үзлэгтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар үзэж байна.



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийн Хавдрын кабинет нь химийн болон хөнгөвчлөх эмчилгээг тогтмол хийдэг. Мөн 2022 онд элэгний хавдрыг тэжээх судсыг химийн эмээр бөглөх мэс ажилбарыг зургаан хүнд, элэг, ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг мэс заслаар авах хагалгааг долоон хүнд амжилттай хийжээ. Үүнээс гадна "БАЙ" эмчилгээг нэвтрүүлсэн нь өөрийн аймгийн төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдэд цаг хугацаа, зардлаа хэмнэх, амьдралын чанараа сайжруулах боломж олгож байна.



Хавдрын кабинет нь Хавдар судлаач гурван эмч, бүртгэгч нэг эмч, нэг сувилагчтай. Өнгөрсөн онд 200 гаруй хүнд химийн эмчилгээ, 350 гаруй хүнд хөнгөвчлөх эмчилгээ хийжээ. 



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хавдрын кабинетаар жилд 4000 гаруй иргэн үйлчлүүлдэг байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ