-Аргын тооллын 3 сарын 30. Бямба (Санчир) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 3 сарын 30. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 20, харагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, гар од-16 од, шид барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-19:19.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасанзөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ