Ховд аймаг “ЭРҮҮЛ ШҮД 2024-2027” арга хэмжээг хэрэгжүүлнэ

May be an image of 8 people and text

Улс орон даяар зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгооны урьдчилсан дүнгээр 0-17 насны хүүхдийн өвчлөлийн 80 гаруй хувийг шүдний эмгэг үүн дотроо шүд цоорох эмгэг  эзэлж байна гэсэн судалгаа гарсан. 
Иймээс Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолын хүрээнд “Эрүүл шүд” арга хэмжээг улс орон даяар өрнүүлж байна. 

May be an image of 3 people and text

Энэхүү бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Ховд аймаг “ЭРҮҮЛ ШҮД 2024-2027” арга хэмжээг хэрэгжүүлнэ. Уг ажлыг эрчимжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. 
Хурлаар тус арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцэж, санал солилцов.

May be an image of 1 person and text

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүний 35323 буюу 39.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхэд бол 18-аас дээш насны иргэд 60.9 хувийн эзэлж байна.
Өнгөрсөн 2023 онд "Эрүүл шүд" арга хэмжээг өрнүүлж, Жаргалант сумын ЕБ-ын долоон сургууль, Үенч, Мөнххайрхан сумын ЕБС-ийн 9000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулснаас 7671 хүүхэд буюу 85.2 хувь нь шүдний цооролтой гарчээ.  
Иймээс “ЭРҮҮЛ ШҮД 2024-2027” арга хэмжээгээр дамжуулан урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, эмгэгийг бууруулж ажиллах юм. 
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд БОЭТ-ийн шүдний тасаг, долоон хувийн шүдний эмнэлэг, Булган, Үенч сумын шүдний кабинет ажиллаж байгаа бөгөөд нэмж Мөнххайрхан, Буянт, Зэрэг сумдад шүдний кабинет ажиллуулах нөхцөлийг бүрдүүлээд байна. 
Эдгээрийг түшиглэн уг арга хэмжээний хүрээнд урьдчилсан байдлаар 4 зорилтод 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

May be an image of 2 people and text

May be an image of 9 people, people studying, table and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ