Шинэ уран бүтээл



"Ховд нутгийн дуулал" буландаа Булган сумын харьяат Д.Отгончимэгийн дуулсан "НУУРЫН ХУН" шинэ уран бүтээлийг байрлуулж, үзэгч, уншигч таньд хүргэж байна.

 

Доржраа овогтой Отгончимэг нь:
-1988 онд Ховд аймагт төрсөн.
-1995-2005 онд Ховд аймгийн Булган суманд 10-р ангиа төгссөн. 
-2006 онд "Nature Sound" дуулаачийн студид сурч төгссөн.
-2007-2008 онд Ховд аймгийн Булган суманд 1-р 10 жилийн дунд сургуульд Дуу хөгжмийн багшаар ажилласан.
-2010-2014 онд МУСУИС-д Эстрад ангид МУАЖ Ч.Мөнхшүр багшийн удирдлага дор сурч төгссөн. Сурч байх хугацаандаа 2012 онд Үг: Б.Догмид, Ая: Н.Цолмон “Дутуу юмгүй уул” /клип/
-2014 онд Захчин ардын дуу “Чи минь байдаг” /клип/
-2016 онд УГЗ Б.Бямбабаярын үг, ая “Амрагийн бороо” /клип/
-2017 онд Үг: Б.Найрамдал, Ая: Ж.Сэцэнбаатар “Нуурын хун” /клип/ зэрэг олон сайхан уран бүтээлүүдээ клипжүүлж, үзэгч олондоо толилуулж иржээ. Үүнээс гадна дүрсжүүлж амжаагүй олон дуунууд байгаа бөгөөд одоо 2 шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа байна. Тун удахгүй өвлийн сэдэвтэй дуугаа клипжүүлж үзэгч, сонсогч түмэнтэйгээ шинэ уран бүтээлээр уулзахаар төлөвлөж байна.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ