Хөх булангийн овооноос Модон овоо хүртэлх 14,7 км замыг шинэчилнэ.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд баригдаж буй 189,7 км замын ажлыг “HKB” Интернэйшнл Холдинг компани барьж гүйцэтгэж байна. Замын бүтээн байгуулалтын энэ ажлын хүрээнд Ховд аймгийн төвөөр дайран гарч байгаа  Хөх булангийн овооноос Модон овоо хүртэлх 14,7 км хуучин асфальтан замыг хуулж шинээр зам тавихтай холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас олгосон зөвшөөрлийн дагуу хуучин замаар зорчих хөдөлгөөнийг хааж шинээр туслах зам гаргасан тул жолооч тээврийн хэрэгслэл эзэмшигчид түр замын тэмдэг тэмдэглэгээтэй танилцаж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсэе. Түр Замын тэмдэг тэмдэглээг байрлуулж, анхааруулсаар байтал хуучин замаар хөдөлгөөнд оролцож байгаад магадгүй  ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд замын компани хариуцахгүй болохыг анхааруулж байна. 

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ